Бидний шийдэл

Таны бизнесийн үнэ цэнэ

Манай компанийг сонгосноор та зөвхөн үйлчилгээ аваад зогсохгүй, дэлхийн түвшинд амжилтанд хүрэхийг зорьж буй итгэлтэй хамтрагчтай болох болно. 

Манай шийдлүүд бэрхшээлийг боломж болгон хувиргаж, олон улсын зах зээлд тогтвортой өсөлтийг хангах болно.

Үнэгүй зөвлөгөө аваарай!

Зах зээлийн судалгаа, стратеги боловсруулах үйлчилгээ

Үндсэн зах зээлийн судалгаа: Боломжит 3 зах зээл, гол өрсөлдөгчид, үнийн жишигийг тодорхойлоно.

Нарийвчилсан зах зээлийн шинжилгээ: Хэрэглэгчдийн зан төлөв, эрэлт хэрэгцээ, зорилтот зах зээлийн стратегийг боловсруулана.

Зах зээлд нэвтрэх тусгай төлөвлөгөө: Тухайн зах зээлд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэхэд зөвлөгөө өгч, таны зорилгод нийцсэн дэлгэрэнгүй замын зураг гаргана.

Цааш унших 

Хууль эрх зүй, зохицуулалтын тусламж

Гаалийн зохицуулалтын багц: Гаалийн маягт, тарифийн ангилал, шаардлагатай бичиг баримтын талаар зөвлөгөө өгнө

Экспортын лицензийн үйлчилгээ: Бүтээгдэхүүнд шаардлагатай дотоод, гадаад гэрчилгээ, лиценз авахад туслана

Зохицуулалтын хяналт: Хууль эрх зүйн шинэчлэлүүдийг тогтмол хянаж, мэдээллэнэ.

Цааш унших 

Ложистик, нийлүүлэлтийн сүлжээний шийдлүүд

Бүрэн логистик менежмент: Бараа тээвэрлэлт, бараа бүтээгдэхүүний ачилтын өмнөх чанарын хяналт, тээвэрлэлтийг хариуцаж хийнэ.

Тээврийн бичиг баримт бэлтгэх: Арилжааны нэхэмжлэх, Барааны сав баглаа, боодлын жагсаалт, Гарал үүслийн гэрчилгээ, Гаалийн татварын хөнгөлөлтийн бичиг баримтуудыг бэлдэнэ.

Цааш унших 

Дижитал маркетингийн үйлчилгээ

Дижитал маркетингийн хөгжүүлэлт: Alibaba.com системд нийцсэн түлхүүр үгийн тохиргоо, вэбсайт тохиргоо, имэйл маркетинг, контент маркетинг хөгжүүлэх стратеги боловсруулж хэрэгжүүлнэ.

Контентийн дасан зохицол: Зах зээлийн онцлогт нийцсэн маркетингийн материал (Жишээ нь: бүтээгдэхүүний зураг авалт, Сурталчилгааны постер, Компанийн болон үйлдвэрийн танилцуулга, видео, гэх мэт) бэлдэж байршуулна.

Маркетингийн компанит сурталчилгаа: Зорилтот зах зээл, хэрэглэгч нар луу чиглэсэн маркетингийн захиалгат сурталчилгаа хийнэ. (Жишээ нь түлхүүр үгийн сурталчилгаа, Ивээн тэтгэх сурталчилгаа, Бүтээгдэхүүний сурталчилгаа, Олон улсын үзэсгэлэн худалдаа, Бараа бүтээгдэхүүнийг лайваар танилцуулах гэх мэт )

Цааш унших 

Брэнд хөгжүүлэлт ба итгэлцлийг нэмэгдүүлэх

Брэнд багц боловсруулах: Лого, сав баглаа боодол, брэндийн гарын авлага олон улсын хэрэглэгчдэд зориулан хийнэ.

Сертификат авах тусламж: ISO, Эко тэмдэглэгээ зэрэг итгэлийг нэмэгдүүлэх гэрчилгээ олж авахад туслана.

Нэр хүндийн менежмент: Google, Alibaba зэрэг платформ дээрх онлайн үнэлгээ, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг удирдана.

Цааш унших 

Технологийн шийдэл

Цахим худалдааны платформ хөгжүүлэлт: Alibaba платформд брэндийн дэлгүүр үүсгэж хөгжүүлнэ.

Автоматжуулалтын хэрэгсэл ашиглах: Захиалга, төлбөр тооцоо, хэрэглэгчийн харилцааг удирдах програмуудыг автоматжуулснаар илүү үр дүнтэй, үр бүтээлтэй ажиллах орчныг бүрдүүлнэ.

Цааш унших 

Бидний ар тал - Хүчирхэг удирдлагын багтай танилц

Боломжийг бодит болгогч манай багтай хамтарч Бодит Амжилтанд хүрцгээе!


Д. Оюунзул, Гүйцэтгэх захирал

Компанийн үүсгэн байгуулагч, санаачлагч бөгөөд энэхүү компанийг хөдөлгөгчдийн нэг юм.  Олон жилийн удирдахуйн ухааны туршлагатайгаас гадна үргэлж шинийг эрэлхийлж дижитал маркетинг болон бизнесийн шинжээчээр гүнзгийрэн суралцаж компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож ажилладаг.

Ц. Оюунханд, Борлуулалтын албаны дарга

Компанийн үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд гадаад экспортын салбарт ажилласан олон жилийн туршлага нь компанийн хөгжлийн түлхүүр юм. Ханган нийлүүлэгч болон харилцагч нартай нягт холбоотой байж хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь түүний хамгийн дуртай ажил юм.

Ч. Отгончимэг, Дизайнер

Отгоо бол хийж буй зүйлдээ дуртай хүмүүсийн нэг төлөөлөл. Тэр 100+ төслийн дизайнераар ажиллаж байсан туршлагатай, өөрийн хийж буй зүйлээ маш сайн судлаж харилцагчийнхаа хүссэн зүйлийг гараасаа гаргахад сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. 

Л. Урангуа, Бизнес судлаач, хөгжүүлэгч

Урангуа олон жил бизнес судлаачаар ажилласан туршлагатай бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны чиглэлээр мэргэшсэн. Түүний хийсэн судалгааны ажил, хөгжүүлсэн бүтээгдэхүүн хэзээ ч харилцагчийн сэтгэлийг гонсойлгохгүй бөгөөд үргэлж тэрний зөв байдаг нь  компани өнөөдрийн түвшинд байгаа хамгийн гол шалтгаан юм.